АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу конгрессын гишүүн улиран сонгогдлоо

АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу конгрессын гишүүн улиран сонгогдлоо

АНУ-ын Сенатын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Александриа Окасио-Кортез Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр улиран сонгогджээ. Тэрээр 2018 онд Конгресст сонгогдож, түүхэн дэх хамгийн залуу /29 настайдаа/ Конгрессийн гишүүн болж байсан юм. Өдгөө 31 настай түүнд нийт 104 мянга гаруй хүн саналаа өгсөн нь нийт сонгогчдын 68,7 хувь юм.

Окасио-Кортез 2018 оны зургадугаар сарын 26-ны өдөр Нью-Йоркийн 14-р конгрессын тойргийн Ардчилсан намын анхан шатны сонгуульд ялалт байгуулснаар үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болно. Тэрээр бусад Конгрессын гишүүдтэй харьцуулахад олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхтэй байдгаараа ялгардаг. Окасио-Кортез Бостоны Их Сургуульд суралцаж, олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшиж, төгссөн юм. Тэрээр өмнө нь идэвхтэн байсан бөгөөд 2018 онд Конгресст нэр дэвшихээсээ өмнө зөөгч, барменаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC