Нас барсан хүмүүсийн өмнөөс ерөнхий сонгуульд санал өгсөн хэд хэдэн тохиолдол Нью-Йорк хотод бүртгэгдсэн тухай “New York Daily News” бичжээ.
Тус сонинд мэдээлснээр сонгуулийн зөвлөлд 2012 онд нас барсан сонгогчийн нэр дээр саналын хуудас ирсэн байна. Урьдчилан санал хураалтаар ирсэн өөр нэгэн хуудас нь 1919 онд төрж арваад жилийн өмнө Бруклинд нас барсан эмэгтэйн хаяг байсан аж. Бүгд найрамдах намын удирдлагууд дээрх хэргийг яаралтай мөрдөн шалгахыг Нью-Йоркийн прокуророос шаардаж байна.
АНУ-ын ерөнхий сонгуульд 100 гаруй сая америкчууд урьдчилж саналаа өгөөд байгаа юм.