Өнөөдөр Америкчууд түүхэн дэх 46 дахь Ерөнхийлөгчийн сонгуульдаа саналаа өгч байна. Одоогийн байдлаар Вёминг мужид ялалт байгуулсан Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп гурван төлөөлөгчийн санал авч, нийт 108 саналтай болоод байна. Харин баруун эргийн Калифорни, Орегон, Вашингтон мужуудын 74 төлөөлөгчийн саналыг авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден нийт 192 саналтай болжээ. Калифорни муж нь АНУ-ын хамгийн олон сонгуулийн төлөөлөгчтэй (55) муж юм. Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг тохиолдуулж Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдны албаныхан сонгууль ажиглах арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл энэхүү арга хэмжээ яг одоо болж байна. Энэ талаар Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “Сонгууль ажиглах бидний арга хэмжээнд хүрэлцэн ирсэн МУ-ын төр засгийн төлөөлөлд талархал илэрхийлье. Би Монголын сонгуулийн үйл явцыг ажиглах дуртай. Ардчиллын төлөөх тууштай хандлага нь бидний түншлэлийг онцгой болгодог” хэмээн өөрийн тветтер хуудаснаа жиргэжээ.
Thanks to Mongolian official representatives for joining our election day event. I enjoy following elections in Mongolia. A strong commitment to democracy is what makes our partnership special. #USVotesMN pic.twitter.com/mVRqeaocX4
— Michael S. Klecheski (@USAmbMongolia) November 4, 2020