Карабахын сөргөлдөөний бүсэд Азербайжаны цэргүүдтэй тулалдан амь үрэгдсэн 11 цэргийн алба хаагчийн нэрсийн жагсаалтыг Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн алба даваа гарагт нийтэлжээ.
Энэ жагсаалтад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын армийн орлогч командлагч хурандаа Артур Саркисян болон командлагчдын нэг, хурандаа Сергей Шакарян нарын нэрс багтсан талаар дамжуулсан байна. Гэхдээ тэд хаана, хэрхэн амь үрэгдсэн талаарх мэдээллийг Уулын Карабах өгөөгүй аж.
Ийнхүү даваа гарагт жагсаалт нэмэгдсэнээр, есдүгээр сарын 27-нд сөргөлдөөн эхэлснээс хойш Карабахын армийн 1177 цэргийн алба хаагч амь үрэгджээ.
Армени, Азербайжан ихэвчлэн арменичууд амьдардаг Карабахын нутаг дэвсгэрийн харьяаллаас болж 1988 оноос хойш сөргөлдөж байгаа юм. Ээлжит сөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд гурвантаа гал зогсоох тохиролцоо хийсэн ч талууд энэ горимыг мөрдөлгүй үргэлжлүүлэн дайтсаар байна.
Эх сурвалж: time24story.com