АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй рэппер Канье Уэст өөрийгөө дэмжиж санал өгчээ.
Тэрээр өөрийн твиттер хуудсандаа "Өнөөдөр би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд амьдралдаа анх удаа, мөн үнэхээр итгэж байгаа хүнд буюу өөртөө саналаа өгч байна" гэж бичсэн байна.
Канье Уэст наймдугаар сард Луизиана мужаас Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших өргөдөл гаргасан юм. Үүний зэрэгцээ, ялагч болсон тохиолдолд Жей Зиг дэд ерөнхийлөгчөөр томилохоор төлөвлөж байсан аж. Гэхдээ Америкийн сонгуулийн уламжлалаар Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас бусад нэр дэвшигчид ялж байсан тохиолдол үгүй билээ.
God is so good ? Today I am voting for the first time in my life for the President of the United States, and it's for someone I truly trust...me. ?? ?
— ye (@kanyewest) November 3, 2020