Өчигдөр /2020.11.03/ Австрийн Вена хотод гарсан халдлагын улмаас цагдаа нар гэнэтийн дайралт хийж, 14 хүнийг баривчилжээ. Одоогоор үргэлжлүүлэн мөрдөн шалгалт хийж байна. Халдлагын дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард шоронгоос суллагдсан 20 настай “исламын шашны террорист” гэж тодорхойлогдсон эрэгтэйг хүмүүс рүү буудаж байхад нь цагдаа нар буудаж, хөнөөсөн юм. Гэвч эрх баригчид зэвсэгт этгээд халдлагыг ганцаараа үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Австрийн канцлер Себастиан Курзын хэлснээр нас барсан дөрвөн хүний хоёр нь настай хүн, хоёр нь 20 орчим настай хүн байсан аж.
Тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер халдлагад хоёр дахь этгээд оролцсон гэсэн шинж тэмдэг байхгүй гэж хэлсэн ч үүнийг үгүйсгэх аргагүй юм. Одоогоор Австри улсын нийслэлд цагдаа нар халдлага үйлдэгчдийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж.
Эх сурвалж: BBC