"Apple" компани ирэх долоо хоногт гурван шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөжээ

"Apple" компани ирэх долоо хоногт гурван шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөжээ

“Apple” компани ирэх долоо хоногт болох цахим арга хэмжээний үеэр шинээр гурван бүтээгдэхүүн танилцуулахаар болжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд буюу ирэх мягмар гарагт болох "One More Thing" хэмээх цахим арга хэмжээний үеэр 13, 16 инчийн дэлгэцтэй “Macbook Pro”, 13 инчийн “Macbook Air” зөөврийн компьютерыг шинээр танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Эдгээр загварт “iPhone”, “iPad Air” зэрэгт ашигладаг A14 чип ашиглаж байгаагаараа онцлогтой гэлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь “Apple”-ийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн хагас дамжуулагчтай анхны загварууд болох юм.