Туркийн Измир хотод өнгөрсөн баасан гарагт/2020.10.30/ болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурж, олон хүн нурангид дарагдсан байдалтай байгаа юм. Өчигдөр/2020.11.02/ тус улсын аврах ангийнхан орон сууцны нурангид дарагдсан гурван настай охиныг 65 цагийн дараа аварсан бол өнөөдөр дөрвөн настай охиныг 91 цагийн дараа нурангиас эсэн мэнд гарган авчээ. Ингэснээр Айла Гезгин гэх дөрвөн настай охин нурангиас амь аврагдсан 107 дахь хүн болж байгаа аж. Бяцхан охин нурангин дотроос гараа цухуйлгаж, аврагчид руу даллаж байжээ.
Туркийн Эгийн тэнгист өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 102 болж өссөн талаар эрх баригчид мэдээллээ. Түүнчлэн газар хөдлөлт нь "мини цунами"-г өдөөж, Туркийн Измир хотын зарим хэсэгт, мөн Самос хотын гудамжууд үерт автсан байна.
Бывают добрые чудеса: В Измире через 91 час после землетрясения из-под завалов спасли 4-летнюю девочку pic.twitter.com/ni3X9AcoRl
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) November 3, 2020
Эх сурвалж: Trtworld