Өнгөт арьстнуудын сүмийг галдан шатаасан этгээдэд 25 жилийн ял оноожээ

Өнгөт арьстнуудын сүмийг галдан шатаасан этгээдэд 25 жилийн ял оноожээ

Өнгөрсөн жил АНУ-ын Луизиана дахь Креол мужид өнгөт арьстнуудын гурван сүмийг галдан шатаасан этгээд гэм буруугаа хүлээж, 25 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Түүнчлэн хэрэгтэнд 2.66 сая ам долларын торгууль ногдуулсан байна.

23 настай Холден Мэтьюс гэгч этгээд өнгөрсөн оны  хоёроос дөрөвдүгээр саруудад Африкийн баптист гурван сүмийг галдан шатаасан юм. Хэрэгтэн уг үйлдлээ 1990-ээд онд Норвеги дахь сүм хийдүүдийг галдан шатаасан “Black Metal” хөгжимчинг дууриан ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлжээ.

Эдгээр сүмд Иргэний дайны дараах сэргээн босголтын үед Африк гаралтай Америк христийн шашинтнууд цугларч, залбирч, мөргөл үйлддэг байсан аж. Сүмүүд бараг 150 жилийн түүхтэй боловч галын улмаас үнс нурам л үлджээ. Мэтьюз мөн гуравдахь сүмд гал тавьсныхаа дараа гар утсаараа гэрэл зураг дарж, видео бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Гал тавьсан этгээд

Эх сурвалж: CNN