Австрийн эрх баригчид Вена дахь халдлагын цаана исламын шашны террорист бүлэг байгаа гэв

Австрийн эрх баригчид Вена дахь халдлагын цаана исламын шашны террорист бүлэг байгаа гэв

Өчигдөр /2020.11.02/ Австрийн Вена хотын төв хэсэгт болсон халдлагын цаана исламын шашны террорист бүлэг байгаа хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдээллээ. Тэрээр “Австри улс 75 жилийн турш ардчилал, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг хүндэтгэсээр ирсэн. Энэхүү халдлага бидний үнэт зүйлийн эсрэг гутаан доромжилсон үйлдэл боллоо. Бид үүнтэй хатуу тэмцэх болно” гэжээ.

Халдлага хэдий сүмийн ойролцоо  гарсан ч эрх баригчид шашны террорист бүлэгтэй ямар нэгэн байдлаар холбоогүй хэмээн мэдээлж байсан юм. Халдлагын улмаас өчигдөр нэг хүн газар дээрээ амиа алдсан ч энэ тоо тав болоод байна. Учир нь шархадсан 15 хүний долоогийнх нь биеийн байдал тун хүнд байдалтай байсан юм. Түүнчлэн шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан байгаа аж.

Халдлагын дараа цагдаа нар хотын төвийн ихэнх хэсгийг шөнийн дотор битүүмжилж, олон нийтийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, хөрш орнууд хүртэл хилийн хамгаалалтаа чангатгаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters