“Baby Shark” хүүхдийн дуу “Youtube”-н бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй видео болжээ

“Baby Shark” хүүхдийн дуу “Youtube”-н бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй видео болжээ

Өмнөд Солонгосын “Пинкфонг” компаниас цацагдсан “Baby Shark” хүүхдийн дуу YouTube дэхь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй видео болжээ. Тус дууг "YouTube" сувагт нийт 7.04 тэрбум удаа тоглогдож, дуучин Луис Фонсигийн “Деспасито” дууны рекордыг эвдсэн байна.

“Baby Shark” нь дөрвөн жилийн өмнө "YouTube" сувагт анх тавигдаж байсан. Гэсэн ч энэ дууны түүх 1970 оноос эхлэлтэй бөгөөд Америкийн зуслангийн дуу байсан гэдэг. “Пинкфонг” компани уг дууг кино, мюзикл болгож байгаа бөгөөд Baby Shark-ийг "Twinkle Twinkle Little Star” шиг хүүхдийн хөгжмийн өөр нэг сонгодог хувилбар болгохыг эрмэлзэж байгаа хэмээн мэдээлжээ.

"Youtube" дэх хамгийн их үзэлттэй 10 видео

Эх сурвалж: BBC