Өчигдөр /2020.11.02/ Австрийн нийслэл Вена хотын төвд галт зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдэж, нэг хүнийг хөнөөн, 15 хүнийг шархдуулсан. Шархадсан хүмүүсийн долоогийнх нь биеийн байдал хүнд байгааг Австрийн хэвлэлүүд мэдээлж байсан бол тэднээс хоёр хүн нас барсан байна. Халдлага Вена хотын хамгийн том жүүдийн шашны сүмийн ойролцоо төвийн зургаан өөр хэсэгт зэрэг гарсан аж. Тухайн үед сүм хаалттай байсан бөгөөд халдлагын гол бай сүм байсан эсэхийг хараахан тогтоогоогүй байгааг Австрийн жүүд иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Оскар Дойч сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Түүнчлэн Австрийн канцлерь Себастьян Курц болсон явдлыг “террорист халдлага” гэж нэрлэн халдлага үйлдэгчдийн нэг цагдаа нарт буудуулж алагдсан талаар хэлжээ.
Одоо Австри даяар зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, Вена хотын гудамж талбайнуудыг хаагаад байна. Түүнчлэн хөрш Чех улсын цагдаагийн газар зэвсэгт этгээдүүд нутаг дэвсгэрт нь орж ирэхээс сэргийлэн Австрийн хилийн хяналт шалгалтыг чангатгажээ.
Саяхан террорист халдлагад өртсөн Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Вена хотын төвд гарсан халдлагаас үүдэлтэй Австрийн ард түмэнд тохиолдсон цочрол, уй гашууг Францчууд бид хуваалцаж байна. Францын дараа бидний найз нөхөр халдлагад өртлөө. Энэ бол бидний Европ. Манай дайснууд хэнээр оролдож байгаагаа мэдэх хэрэгтэй” гэжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас Вена хотод суух Элчин сайдын яамнаас тус хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийг гэрээс гарахгүй байхыг сэрэмжлүүлээд байна.
Аймшиг #Vienna #ViennaTerrorAttack #ViennaShooting #viennaattacks #viennablood #Viennaterror #ViennaTerroristAttack #viennapolice #austriaAttack #austriashooting pic.twitter.com/QjahBCMABJ
— Б.Сүхбат (@SukhbatMN) November 3, 2020
Эх сурвалж: Guardian