Шинэ Зеландын Гадаад харилцааны сайдаар эрүүн дээрээ шивээстэй эмэгтэй гишүүн анх удаа сонгогджээ

Шинэ Зеландын Гадаад харилцааны сайдаар эрүүн дээрээ шивээстэй эмэгтэй гишүүн анх удаа сонгогджээ

Өчигдөр /2020.11.02/ Шинэ Зеланд улс анхны эмэгтэй Гадаад харилцааны сайдаа томиллоо. Нанайя Махута нь Шинэ Зеландын Маори үндэстэн иргэн бөгөөд тус улсын анхны эмэгтэй парламентын гишүүн болж байсан юм. Түүний эрүүн дээрх шивээс олны анхаарлыг татдаг бөгөөд уугуул иргэдийн хийлгэдэг уламжлалт шивээс аж.

Махута анх 1996 онд парламентад сонгогдож байсан бөгөөд өмнө нь орон нутгийн засаг даргын албыг хашдаг байв. Түүнчлэн түүнийг Маори улсын талийгаач хатан хаан Те Арикинуй Те Атайрангикааху болон одоогийн Маори улсын хаан Кини Тухейтиатай холбоотой гэж хэвлэлүүд бичдэг.

2016 онд Махута уламжлалт моко буюу маори хэлээр шивээс хийлгэх ёслолд оролцож, парламентын моко кауаэ шивээстэй анхны эмэгтэй гишүүн болсон байна. Моко асар их бэлгэдлийг агуулдаг бөгөөд хүний удам угсаа, түүх, статусын талаарх мэдээллийг агуулдаг гэж тэд үздэг байна. 

Эх сурвалж: CNN