Өмнөд Солонгосын цуутай цуврал алуурчин өөрийгөө эртхэн баригдаагүйг гайхаж байна гэжээ

Өмнөд Солонгосын цуутай цуврал алуурчин өөрийгөө эртхэн баригдаагүйг гайхаж байна гэжээ

1986-1991 онд Өмнөд Солонгост 10 эмэгтэйг хөнөөсөн цуврал аллага гарч үүнийг “Хвасонгийн аллага” гэж нэрлэж байсан юм. Тухайн үед Ёон гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан ч тэр зөвхөн нэг хүнийг алсан хэргээ хүлээгээд байсан юм. Тэгвэл 57 настай И Чун Жэ өчигдөр /2020.11.02/ эдгээр цуврал хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хачирхалтай нь шүүх хурал дээр өөрийгөө эрт баривчлагдаагүйг гайхаж байна гэж мэдүүлсэн байна.

Тус цуврал аллагын хэрэг тухайн үед нийгмийг багагүй цочроож айдаст автуулсан дуулиант хэрэг болж байсан юм. Хэргийн талаар 2003 онд Паразит киноны найруулагч Бон Жун Хо “Аллагын тухай дурсамж" киног хүртэл хийж байжээ.

Хэрэгтэн И Чун Жэ 1994 оноос хойш шоронд хоригдож байгаа бөгөөд тэр жил бэр эгчийгээ хүчиндэж, хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ялаар шийтгэгдэж байсан ч өчигдөр бүх хэргээ ийнхүү хүлээжээ.

Хэрэгтэн И Чун Жэ

Эх сурвалж: BBC