ОХУ-ын нэртэй бизнесмен гэрийнхээ саунд нум суманд харвуулж амиа алджээ

ОХУ-ын нэртэй бизнесмен гэрийнхээ саунд нум суманд харвуулж амиа алджээ

“Зайдасны хаан” гэгддэг ОХУ-ын томоохон бизнесмэн өчигдөр буюу даваа гарагт Москвагийн ойролцоо гэрийнхээ саунд бусдад алагджээ. Баг зүүсэн этгээдүүд бизнесмэнийг хамт байсан эмэгтэйнх нь хамт хүлж, мөнгө нэхсэн байна. Энэ үеэр эмэгтэй нь зугтаж цагдаад мэдээлжээ. Харин цагдаа нарыг ирэх үед бизнесмэнийг хулгавч нумаар (crossbow) харваж алсан байсан аж.

Алагдсан хүнийг ОХУ-ын хэвлэлүүд Владимир Маругов байсныг мэдээлжээ. Тэрбээр “Озерецкие колбасы”, “Мясная Империя” махны үйлдвэрүүдийн гол эзэмшигч юм байна. Хэргийн газраас Маруговын амийг хөнөөсөн нум олдсон, бас гэмт этгээдүүд автомашинаар зугтсаныг тогтоосон тухай ОХУ-ын мөрдөн байцаах газар мэдээлжээ.

Хэрэг гарсан тосгон нь Москвагаас баруун зүгт оршдог ба энд иргэдийн зуслан, амины орон сууцнууд олноор байдаг ажээ.

Эх сурвалж: Комсомольская правда