ЦЕГ-ын дарга үүрэг өгч “Тусгай субьектийг шалгах хэлтэс” шалгахаар болов

ЦЕГ-ын дарга үүрэг өгч “Тусгай субьектийг шалгах хэлтэс” шалгахаар болов

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороо хэмээх бүсгүйг танихгүй хүн ховор биз ээ. Гэтэл түүний гэр бүлийн хүн /нөхөр/ энэ сарын 8 ны өдөр амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Тэрээр энэ тухай өөрийн фейсбүүк хуудаснаа “БУРХАН ШИГ ХАНИА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ДЭНДҮҮ ЭРТ АЛДЛАА. ӨНӨӨДӨР ТЭР МИНЬ 28-ХАН НАС ХҮРЭХ БАЙЛАА. 6 дугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ түүний facebook хуудаснаас үзнэ үү”

Б.Болороо бүсгүйд тохиолдсон харамсалтай явдалтай холбогдуулж өнөөдөр ЦЕГ-ын дарга үүрэг өгсний дагуу тус газрын Мөрдөн байцаах албаны тусгай субьектийг шалгах хэлтэс "эрэн хайх ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан" эсэхийг шалгахаар болжээ.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Наадмын өдрүүдэд хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүн лифтэнд унаж амь насаа алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгөөд байна. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжын дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийх үүрэг өглөө. Хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм.

Болормаа гэх иргэн нөхрөө алга болсон тухай дуудлага мэдээлэл өгснөөс хойшхи эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хууль тогтоомжын дагуу явуулсан эсэхэд албан шалгалт хийгдэнэ.

-Уг харамсалтай хэрэг явдал яг хэдний өдөр гарсан бэ. Лифтэнд амь насаа алдаад удсан гэх мэдээлэл гараад байгаа. Нөгөө талаар ажилтан нь амь насаа алдаад олон хонож байхад компани яагаад хайнга хандав гэдэг асуудал гараад байгаа шүү дээ. Олон нийтийн цахим сүлжээнд зөрүүтэй мэдээллүүд цацагдаад байгаа шүү дээ?

-Эдгээр асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Зургадугаар сарын 19-20-ний шилжих шөнө алга болсон гэдэг мэдээллийг талийгаачийн ар гэрээс цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Үүнээс хойш эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсан талаарх албан шалгалт эхэлж байна. Шалгалтын ажиллагаа тодорхой болсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө