Нурангид дарагдсан гурван настай охиныг 65 цагийн дараа эсэн мэнд гарган авчээ

Нурангид дарагдсан гурван настай охиныг 65 цагийн дараа эсэн мэнд гарган авчээ

Туркийн Измир хотод өнгөрсөн баасан гарагт/2020.10.30/ болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон сууцны барилгын нурангид дарагдсан гурван настай охиныг өнөөдөр эсэн мэнд гарган авчээ.

Тодруулбал, Элиф Перинчек хэмээх охины  амьдарч байсан орон сууц нурснаас 65 цагийн дараа түүнийг олсон байна. Охины гэр бүлээс гурван хүнийг бямба гарагт эсэн мэнд гарган авсан ч дүү нь харамсалтайгаар амиа алдсан аж. Түүнчлэн Элиф охиноос гадна аврах багийнхан 14 настай охиныг 58 цагийн дараа аварчээ.

Баасан гарагт эхэлсэн уг газар хөдлөлтийн улмаас Туркт 82 хүн амь насаа алдаж,  Измир хотод гэхэд л 20 гаруй барилга нурсан байна. Анхны газар хөдлөлтөөс хойш дахин 900 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний 42 нь 4.0 баллын хүчтэй байсан гэж Туркийн гамшгийн агентлаг мэдээлжээ. Түүнчлэн газар хөдлөлт нь эрх баригчдын "мини цунами" гэж нэрлэсэн байгалийн гамшгийг өдөөж, Туркийн Измир хотын зарим хэсэгт,мөн Самос хотод гудамж үерт автжээ.

Эх сурвалж: CNN