БНХАУ-ын үйлдвэрүүд Канадаас өндөр үнэтэй коксжих нүүрс худалдан авах хэлэлцээр байгуулжээ

БНХАУ-ын үйлдвэрүүд Канадаас өндөр үнэтэй коксжих нүүрс худалдан авах хэлэлцээр байгуулжээ

БНХАУ-ын Засгийн газраас өөрийн гангийн болон коксийн үйлдвэрүүддээ Австралийн нүүрс худалдаж авахгүй байхыг сануулсан билээ. Уг шийдвэрээс хойш манай улсын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн ч, далайн тээвэр биш төмөр замаар тээвэрлэдэгээс болж Хятадын өмнөд мужуудын үйлдвэрүүдэд хүндрэл учраад байгаа талаар бид мэдээлсэн билээ. Уг асуудлаас болж Австралиас нүүрс авахыг хориглосон шийдвэрээ Бээжингийн эрх баригчид эргэн харахаас аргагүй болно хэмээн судлаачид таамаглаад байсан юм.

Тэгвэл БНХАУ-ын гангийн болон коксын үйлдвэрүүд Канадын өндөр чанартай коксжих нүүрсийг худалдан авахаар сонирхож эхэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт /2020.10.28/ Канадын “Elkview”-ийн коксжих нүүрсийг тонныг нь 135-137 ам.доллароор худалдан авах хоёр хэлэлцээр байгуулсан байна. Эдгээр нь 12 дугаар сард нийлүүлэгдэх бөгөөд Канадаас тээвэрлэх коксжих нүүрсний хэмжээ Австралийнхаас өндөр байгааг эх сурвалж мэдээлжээ.