Хуурамч “Аладдины шидэт дэнлүү”-г бусдад өндөр үнээр зарсан залилангийн хэрэг Энэтхэгт бүртгэгджээ.
Тус улсын Прадеш мужийн иргэн Лайек Хан гэх эмч өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт цагдаад хандаж, хоёр этгээдэд залилуулснаа мэдээлсэн байна. Тэрбээр хоёр эрэгтэйгээс 7 сая рупи ($93,000 орчим) төлж, “Аладдины шидэт дэнлүү”-г худалдаж авсан ч сүүлд энэ нь ямар ч ид шидгүй зүйл болохыг мэджээ.
Залилагчдыг өнгөрсөн Пүрэв гарагт олж баривчилсныг Прадеш мужийн цагдаагийн ахлах офицер Амит Рай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Залилагчид хуурамч Аладдины шидэт дэнлүүг хохирогчид зарахдаа нэг нь дэнлүүн дотроос гарч ирсэн бирд болж жүжиглэсэн гэнэ. Дэнлүүгээ худалдаж болохгүй мөн гар хүрч болохгүй хэмээн хэлж, нэлээд үнэрхсэн залилагчид эцэст нь долоон сая рупигээр эмчид заржээ. Зарахдаа шидэт дэнлүү их хэмжээний эд баялаг, эрүүл мэнд, сайн сайхан ирээдүйг авчирна гэж сурталчилсан байна. Одоогоор цагдаа нар эмч шиг залилуулсан хэд хэдэн иргэн байгаа талаар олж мэдэн, шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian