Коронавирусийн улмаас өнгөрөгч хавар Япон улстай түр зогсоогоод байсан нислэгээ ОХУ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ. Холбогдох шийдвэрийг тус улсын коронавирустэй шуурхай штаб 10 дугаар сард гаргасан байна.
Ням гаргаас агаарын тээврийн “Аврора" компанийн Владивостокоос Токио руу хийдэг нислэг сэргэнэ. Тус компани “Airbus A319” онгоцоор долоо хоногийн ням гарагт нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Цаашид нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Оросын "Аэрофлот" компани 11 дүгээр сарын 5-наас Москва-Токио чиглэлд нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Нислэгийн хөтөлбөрийг дахин эхлүүлэх ажлыг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид нислэгийн тоог долоо хоногт хоёр удаа болгож нэмэгдүүлж, пүрэв, бямба гарагт (буцах нислэгийг бямба, ням гарагуудад) үйлдэхээр төлөвлөж байна.