БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Харин тус хонинуудыг энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл БНХАУ-д "Чиний надад бэлэглэсэн 30 мянган хонь" нэртэй шинэ дуу гарчээ. Тус дуунд,
- “Хөх тэнгэрт цагаан үүлс
 - Зөөлөн хөвөн ирж байгаа
 - Хойноос урагшлах том цагаан үүлс
 - Тэр хилийг давдаг
 - Чиний надад бэлэглэсэн 30 мянган хониор
 - Бид хамтдаа зовлонг давна туулна
 - Сайн найз үнэхээр эгэл биш
 - Энэ нөхөрлөл мөнхийн” гэх үгс гардаг аж.
 
Сонирхуулахад "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийгдэж, эздэдээ хэрхэн очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа гэх мэдээлэл бий.