БНСУ-ын Инчон хотын нэгэн орон сууцнаас өндөр настай хосуудын цогцос олдсон бөгөөд цагдаагийнхан шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.
Инчеон хотын Гиэян дүүргийн цагдаагийн газрын мэдээлснээр 72 настай эрэгтэй А, 62 настай эмэгтэй Б нар болох нь тогтоогдсон бөгөөд анх тэдний хүү нь мэдэж дуудлага өгсөн байна. Хүү нь хэлэхдээ "Өмнөх өдөр нь гэрээс гараад өглөө гэртээ эргэж ирэхэд аав, ээж минь нас барсан байсан" гэж мэдэгджээ.
Зочны өрөөний буйдан дээрээс ноён А, өрөөний орон дээр ноён Б нар нас барсан байдалтай олдсон бөгөөд хэн нэгэн гаднаас орж ирсэн шинж тэмдэг тогтоогдоогүй байна. Харин мөрдөн байцаалтын явцад ноён А тархины шигдээс өвчнөөр амьсгал хураасан нь тогтоогдоод байна. Мөн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд Үндэсний Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэнгээс цогцсыг задлан шинжилгээнд хамруулахыг хүсчээ.
Эх сурвалж: Yonhap