Америкийн засаг захиргаа ирж буй санхүүгийн жилд 15 мянган цагаач авна гэсэн мэдэгдлийг өнгөрсөн есдүгээр сард Төрийн департаментын зүгээс гаргаж байв. Тэгвэл Ерөнхийлөгч Д.Трамп тус санамж бичигт гарын үсэг зуржээ. Тус баримт бичигт дурдсанаар “2021 оны турш АНУ-д 15 мянга хүртэл тооны цагаач хүлээн авна. Үүнийг хүмүүнлэгийн чиглэлээр, үндэсний сонирхолд нийцүүлэн хийнэ” гэжээ. Түүнчлэн Йемен, Сири, Сомали зэрэг орнуудаас дүрвэгч хүлээн авахгүй юм байна.
Энэ удаагийн цагаачдын тоонд тогтоосон хязгаарлалт нь АНУ-ын түүхэн дэх хамгийн доод хэмжээ болж байна. Тухайлбал, Барак Обамагийн Ерөнхийлөгч байсан хугацаанд жилдээ 110 мянган дүрвэгч хүлээн авдаг байсан. Харин Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тоог 125 мянга болгохоор амлаад байгаа юм.
Эх сурвалж: CNN