Ж.Байдены сонгуулийн сурталчилгааны төсөв Д.Трампынхаас 4,5 дахин их байна

Ж.Байдены сонгуулийн сурталчилгааны төсөв Д.Трампынхаас 4,5 дахин их байна

Сурталчилгааны зардлыг хэмжигч "Advertising Analytics” компаниас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ж.Байден болон Д.Трамп нарын сонгуулийн сурталчилгааны төсвийн талаар мэдээлжээ. Тодруулбал, Д.Трампын сонгуулийн сурталчилгааны төсөв /хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сурталчилгаа байршуулахад/ 10.1 сая ам.доллар байгаа бол Ж.Байден үүнээс 4,5 дахин их буюу 46,9 сая ам. доллар байгаа аж.

Гэхдээ Трампын сонгуулийн штаб Бүгд найрамдах намын Үндэсний хороо болон хандивлагчдаас санхүүгийн дэмжлэг авах магадлал өндөр байгаа юм. Хэрэв санхүүжилт авч чадвао түүний сурталчилгааны төсөв 40.7 сая ам. долларт хүрэх боломжтой. Харин Ж.Байден мөн намынхаа нөхдийн дэмжлэгийг авбал үлдсэн зургаан хоногт 93.4 сая ам.долларт хүргэх боломжтой хэмээн тус компаниас мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC, Advertising Analytics




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө