ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров коронавирусийн халдвар авсан хүнтэй хавьтсан тул тусгаарлагдахаар болсон байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас “Сергей Лавров COVID-19”-ийн халдвар авсан хүнтэй хавьтсан учир тусгаарлалтын дэглэм сахина. Өмнө нь төлөвлөж байсан айлчлал, уулзалтуудыг хойшлуулсан. Сайдын эрүүл мэндийн байдал сайн байна" гэж мэдэгджээ.
Сергей Лавров 10 дугаар сарын 28, 29-нд Сараев болон Белградад айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд 10 дугаар сарын 26-нд Грект хийсэн айлчлалаас буцаж ирсэн байна.