Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев өлсгөлөн зарласан тухай түүний өмгөөлөгч Замира Жоошева мэдэгджээ. Түүнийг Бишкек хотын мөрдөн шалгах байр руу шилжүүлэн, өмнө нь цаазын ял оноосон хоригдлуудыг байлгадаг байсан подвалд хорьжээ.
Түүний өмгөөлөгч “Энэ өрөөнд өнөөдрөөс л халаалт ирсэн. Түүнчлэн өрөөнд ариутгах татуурга нь ажилладаггүй бөгөөд хаалга нь байнга онгорхой байдаг.Тиймээс Ерөнхийлөгч Атамбаев өлсгөлөн зарласан” хэмээн Жоошев ярьсан байна.
Алмазбек Атамбаевт 11 жилийн шоронд хоригдох ял оноосон юм. Аравдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө эмх замбараагүй байдал дэгдэх үед түүнийг шоронгоос суллаж, 10 дугаар сарын 9-нд Атамбаев Алатоо талбайд болсон жагсаалд оролцсон хэдий ч дараагийн өдөр нь дахин баривчлагдсан юм.
Эх сурвалж: Yandex.ru