Өнөөдөр Пакистаны Пешавар хотын захад орших Исламын шашны сүмд дэлбэрэлт болж долоон хүүхэд нас барж, 70 гаруй хүн шархаджээ.
Бөмбөгдөлт сүмийн төв танхимд шашны номлогч Исламын сургаалын талаар лекц уншиж байх үед болсон байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар үл танигдах этгээд сумд цүнх орхин явсны дараа дэлбэрэлт болжээ. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагууд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж эмээж байна.
Пешавар бол Пакистаны Афганистантай хиллэдэг Хайбер Пахтунхва мужийн төв юм. Тус муж нь сүүлийн жилүүдэд зэвсэгт этгээдүүдийн халдлагын гол бай болоод байна. Хамгийн сүүлд баруун өмнөд Кветта хотод дэлбэрэлт болж гурван иргэн амиа алдсан юм.
Эх сурвалж: APnews