АНУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээ хийсэн Армен, Азербайжен дахин "дайтаж" эхлэв

АНУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээ хийсэн Армен, Азербайжен дахин "дайтаж" эхлэв

Уулын Карабахын маргаантай хилийн асуудлаар “дайтаж” буй Армен, Азербайжан АНУ-ын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаараа өчигдөр /2020.10.25/ мэдээлсэн билээ. Тодруулбал, АНУ, Армен, Азербайжаны засгийн газрууд хамтарсан мэдэгдэл гаргаж "хүмүүнлэгийн гал зогсоох ажиллагаа” даваа гарагт орон нутгийн цагаар 08:00 /монголын 12.00 цаг/-аас хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн ч талууд гал зогсоох тохиролцоо хэрэгжсэнээс хэдхэн минутын дараа буун дуу гарсан байна.

Одоогоор Азербайжаны тал Армен улсыг Тертер хот болон ойролцоох тосгонууд руу эхэлж гал нээж, гэрээг "бүдүүлгээр зөрчсөн" гэж мэдэгдээд байна. Өнгөрсөн есдүгээр сард тус бүс нутагт эхэлсэн мөргөлдөөн улам өргөжсөнөөр хот суурин газрууд сүйдэж, хэдэн мянган цэргүүд амь үрэгдэн, энгийн иргэд ч амиа алдсан юм. Мөн ойролцоогоор арван мянган хүн гэрээсээ дүрвэн гарчээ. Өмнө нь ОХУ-ын зуучлалаар талууд гал зогсоох хэлэлцээ хийсэн ч хэрэгжүүлж чадаагүй билээ. 

Эх сурвалж: CNN