ОХУ-ын Засгийн газрын тооцоолж буйгаар цар тахал нүүрлэсэн 2020 онд Оросын хүн ам 352 мянгаар цөөрөх бөгөөд энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох гэнэ. Тодруулбал, ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр энэ 2020 оны эхний найман сарын байдлаар 346,9 мянган нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувь өссөн байна.
Үүний шалтгаан нь коронавирусийн үед шинэ төрөлтийн тоо нас барагсдын тоог давахгүй байгаа бөгөөд гадны улс орноос Орост шилжин суурьшигчдын тоо ч нэмэгдэхгүй байгаа тул ийнхүү хүн ам нь цөөрнө гэж үзжээ.
Улмаар 2025 он гэхэд хүн амын тоо 1,2 саяар багасна гэсэн таамгыг тус улсын Засгийн газраас гаргаад байгаа аж.