Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа билээ. Тэгвэл энэ бүх хямралын дараа БНХАУ дэлхийн эдийн засгийн төв, хэт их гүрэн болох төлөвтэй байгаа гэнэ.
Тодруулбал, ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн гарц 2020 судалгаагаар Хятад улс нь өдгөө АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том эдийн засаг болсныг зарлажээ. Үүнийг тодорхойлохдоо ОУВС улс орнуудыг хэр их хэмжээний мөнгөөр худалдан авч болохыг харьцуулдаг ТХХТ-ийн тооцооны арга ашигласан байна. Уг тооцооны үр дүнд Америкийн эдийн засаг 20.8 их наяд доллар гэж гарсан бол Хятадын эдийн засгийг 24.2 их наяд доллараар тодорхойлсон байна.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жил толгой эргэм хурдаар буюу 10 хувиар өссөн бөгөөд тус улсын салбар бүрт гайхалтай өсөлт гарч байгаа аж. Тэр дундаа үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь өнөөдрийн амжилтад хүрэхэд гол түлхэц болсон байна.
Эх сурвалж: geopolitics.news