Өнгөрсөн долоо хоногт Шинжааны Кашгар хотод шинж тэмдэггүй коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд Хятадын эх газарт илэрсэн анхны дотоодод дамжсан халдварын тохиолдол болжээ. Улмаар хотын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн бямба гарагт/2020.10.24/ эхлүүлсэн юм.
Ням гаригт буюу өчигдөр /2020.10.25/ 2,8 сая хүнд шинжилгээ хийхэд 137 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Хачирхалтай нь тэдгээр иргэнд халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг огт илрээгүй байна. Одоогоор 4.7 сая оршин суугчтай Кашгар хотын сургуулиудыг хааж, зөвхөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг хотоос гарахыг зөвшөөрч байгаа юм байна. Түүнчлэн Хятадын Засгийн газраас хоёр хоногт багтаан Шинжааны бүх иргэнийг шинжилгээнд хамруулж дуусах шийдвэр гаргажээ. Халдвар авагсдад халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхгүй байгаа бөгөөд зөвхөн хоолой үе үе хөндүүрлэж өвдөж байгаа аж.
Эх сурвалж: CNN