Археологичид Египетээс 60 гаруй  занданшуулсан шарил илрүүлжээ

Археологичид Египетээс 60 гаруй занданшуулсан шарил илрүүлжээ

Египетийн нийслэлээс холгүй орших эртний дурсгалт газар Саккарагаас археологичид 60 гаруй битүүмжлэгдсэн мумигийн авсыг нээн илрүүлжээ. Эдгээр олдвор нь 2500 гаруй жилийн түүхтэй бөгөөд булшнуудаас өнгөт болон алтадмал хөшөө олдсон байна.

Энэ удаагийн Саккарагийн олдвор нь эхлэл биш юм. Өмнө нь Египетийн археологичид  тус газраас занданшуулсан 59 модон авсыг олсон байдаг.

Эрдэмтэд тус авснуудад МЭӨ 664 оны үед Египетийг захирч байсан 26-р гүрний үеийн ахмад төрийн зүтгэлтэн, санваартнуудыг оршуулсан хэмээн  таамаглаж байгаа аж. Шинэ олдворуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч удахгүй нээгдэх Гранд Египетийн музейд үзмэр болж тавигдах юм байна. 5.2 сая хавтгай дөрвөлжин фут бүхий уг музей нь ашиглалтад орсоноор нэг соёл иргэншилд зориулагдсан дэлхийн хамгийн том музей болох юм.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бич өдөр

36 минутын өмнө