ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов өнгөрсөн шөнө Абу Даби хотод болсон UFC 254 тулаанд ялалт байгуулсныхаа дараа зодог тайлж байгаагаа зарлалаа.
Тэрбээр урд шөнө 32 настай АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан юм.
Тулааны дараа Нурмагомедов “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. UFC холбооноос намайг Жастинтай тулалдуулахаар болсны дараа, аавыгаа нас барснаас хойш анх удаа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байв. Гэвч би сүүлчийн тулаанаа хийнэ гэж ээждээ амласан. Би амлалтаа биелүүлэх ёстой. Энэ бол миний сүүлчийн тулаан юм” гэж мэдэгджээ.
Тэрбээр 29 дэхь тулаандаа ялалт байгуулсныхаа дараа ийнхүү зодож тайлж буйгаа мэдэгдлээ.