ТАНИЛЦ: 2021 онд худалдаанд гарах Форд Бронко шинэ загварын жийп

ТАНИЛЦ: 2021 онд худалдаанд гарах Форд Бронко шинэ загварын жийп

Бартаат замын цоо шинэ шийдэл Форд Бронко загварын шинэ автомашин 2021 оны эхний улиралд нээлтээ хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан уг машины урьдчилсан захиалгыг энэ оны 12-р сар хүртэл авах аж. Форд компани шинэ загварын Бронко автомашинаа 7 загвараар гаргаж байгаа бөгөөд загвар бүрээс 2 болон 4 хаалгатай гэсэн хоёр өөр төрлөөр сонгож захиалж болох юм байна. Харин уг долоон загвар нь хоорондоо тоног болон моторын багтаамж мөн дотор салоны материалаараа ялгаатай аж. Үнийн хувьд моторын багтаамж, загвар мөн хаалганы тооноос хамааран 28500$-61605$ хооронд үнэ нь хэлбэлзэх юм байна.

 Тухайлбал 7 загвар тус бүрийн үнэ нь:

  • BASE (28,500$-33,200$)
  • BIG BEND (33,385$- 35,880$)
  • BLACK DIAMOND (36,050$- 38,545$)
  • OUTER RANKS (38,955$- 41,450$)
  • BADLANDS (42,095$- 44,590$)
  • WILDTRAK (48,875$- 51,370$)
  • FIRST EDITION (59,305$- 61,605$) гэсэн тус тусын үнээр худалдаалагдах аж.

Моторын багтаамжийн сонголтын хувьд:

  • 6 цилиндртэй буюу 2700 багтаамжтай 310 морьний хүчтэй;
  • 4 цилиндр бүхий 2300 багтаамжтай 270 морьний хүчтэй гэсэн сонгуултууд байна.

Харин хурдны хайрцгийн тухайд урагшаа явах 7 араатай ба автомат болон механик хурдны хайрцгаас сонгон захиалах боломжтой аж.

Мөн шинэ загварын Форд Бронко автомашин нь бартаат замын машин учир 4x4 TM System буюу ямар гадаргуу дээр явж байгаагаа мэдрэх системийн тусламжтай өөрийн араа болон хурд хүчээ тааруулах чадвартай юм байна. Үүний дээр Trail Control системийн тусламжтайгаар хааз болон тормозсноос үл хамааран тогтмол хурдтай явах системтэй тул энэ нь  бартаат замд зөвхөн замдаа анхаарах боломжийг олгоно. Мөн нэмэлт тоноглол Trail Turn Assist нь машин огцом эргэлт хийх үед эргэж буй талын 2 дугуй тоормозлон илүү богино зайд эргэх боломжийг олгох юм байна. 2021 онд гарах Форд Бронко автомашины бас нэгэн давуу тал нь хаалга болон дээврийн шилийг салгахад хялбар болсноороо онцлогтой аж.

Нэмж дурьдахад, Форд Бронко 10 өнгөний сонголттойгоор худалдаанд гарах тул хэрэглэгчид хүссэн өнгөнөөсөө захиалах боломжтой болжээ.

ФОТО