Кристиан Маллочи гэх Италийн фермерийн цагаан нохойноос ногоон өнгийн арьстай гөлөг төрсөн талаар BBC агентлаг мэдээлжээ. Тус гөлөг эхээс тавуулаа төрсөн бөгөөд бусад нь эхтэйгээ адилхан цагаан өнгөтэй гэнэ. Тиймээс онцгой төрсөн гөлгөндөө эзэн нь Писташио хэмээх нэр өгчээ.
Гөлөг эхийн хэвлийд байхдаа виливердин гэх цөсний ногоон пигментийг авсан тул ийнхүү ногоон өнгөтэй төрж, туйлын ховор үзэгдэл болсон хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж. Гэвч харамсалтай нь Писташиогийн энэхүү өвөрмөц өнгө бүдгэрч эхэлжээ. Гэсэн ч эзэн нь бусад гөлөгнүүдийг үрчлүүлж, зөвхөн Писташиог авч үлдэхээр шийдсэн бөгөөд ногоон өнгө бол найдвар, аз авчирдаг өнгө хэмээн ихэд бэлэгшээж байгаа аж.