Нидерландын мэдээллийн аюулгүй байдлын судлаач Виктор Геверс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсын нууц үгийг тааж, нэвтэрч чаджээ.
Ингэснээр тэрбээр Трампын хувийн мессэжүүдийг (direct messages) үзэж, өмнөөс нь мэдээ цацах боломжтой болсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн нууц үгийг тааж чадсан нь түүнд ийм боломж олгожээ.
Геверс таах оролдлогыг таван удаа хийгээд жинхэнэ нууц үгийг нь олж чадсан байна. Трампын нууц үг “maga2020!” байжээ. MAGA нь Make America Great Again гэсэн Трампын сонгуулийн уриа юм. Тэрээр “Би дөрвөн удаа алдаатай нууц үг оруулсныхаа дараа блоклогдох байх гэж тооцоолж байсан. Гэтэл санаандгүй тав дахь оролдлого маань амжилттай болсон” гэж ярьжээ.
Уг мэдээг цацагдсаны дараа Твиттер компаниас няцаасан мэдэгдэл гаргасан байна.
“Нидерландын хэвлэлд нийтлэгдсэн шиг зүйл болсныг батлах баримт бидэнд олдсонгүй. Бид АНУ-ын засгийн газар болон сонгуультай холбоотой твиттер хаягнуудын нууцлалыг дээд зэргээр ханган ажилладаг” гэж тус компани мэдэгджээ.
Геверс энэ тухайгаа АНУ-ын засгийн газарт мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа тусгай албаныхан холбогдож, нууцлалын алдааг нь сануулсанд талархал илэрхийлсэн гэнэ.
Энэ явдлын дараа Трампын хуудсанд хоёр алхамт шалгалтаар (two-step verification) нэвтэрдэг болсон байжээ.
Эх сурвалж: The Guardian