ВИДЕО: НАСА-ийн сансрын хөлөг нэн эртний астероид дээр бууж, дээж авч буй  шинэ бичлэг цацагджээ

ВИДЕО: НАСА-ийн сансрын хөлөг нэн эртний астероид дээр бууж, дээж авч буй  шинэ бичлэг цацагджээ

Дөрвөн жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн НАСА-гийн “Osiris-Rex” хөлөг 320 сая километрийн алсад байгаа Бенну (Bennu) нэртэй эртний астероидын гадаргууд амжилттай хүрсэн талаараа мэдээлсэн билээ. Бенну нэрт астероид нь 500 орчим метрийн диаметртэй бөгөөд манай нарны аймгийг үүсч байх үед бий болсон эртний сансрын биет тул гадаргуудаа асар чухал мэдээллийг агуулж байгаа аж. Харин НАСА-гийн хөлөг тус астероид дээр газардах боломжгүй, зөвхөн хэдхэн секундын хугацаанд шүргэхдээ хөрснөөс нь дээж цуглуулж, дэлхийд авчрах зорилготой байсан юм.

Osiris-Rex хөлөг энэ сарын 20-ны  шөнө TAGSAM (Touch-And-Go Sample Acquisition Mechanism) гэдэг робот гарны тусламжтай Бенну астероидын гадаргаас дээж авч чадсан. Тэгвэл тэд сансрын биет дээрээс робот хэрхэн тоос соруулж буй бичлэгийг цацжээ. Робот гар ердөө 15 секундын хугацаанд гадаргууд хүрсэн бөгөөд ингэхдээ хүчтэй даралттай хийгээр үлээж, агаарт босгосон тоос, чулуулгыг цуглуулсан байна. 

Эх сурвалж: BusinessInsider




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө