Прага хотод коронавирусийн халдвартай хүмүүст үйлчилдэг анхны зочид буудал нээгджээ

Прага хотод коронавирусийн халдвартай хүмүүст үйлчилдэг анхны зочид буудал нээгджээ

Чехийн Прага хотод халдвар авсан хүмүүст үйлчилдэг дэлхий анхны зочид буудал өнгөрсөн долоо хоногт нээгджээ.

“Chech Inn Hotels” нэртэй тус буудал нь нийт 55 өрөөтэй бөгөөд нэг хоногийн 1000 кроны үнэтэй аж. Зочид буудлын цахим хуудсаар болон утсаар захиалга өгөх бөгөөд буудалд ирэн бүртгүүлэх үйл явц нь виртуал байдлаар явагдах юм. Мөн байрлах өрөөний түлхүүр хаалганд зоолттой байх ба үйлчлэгч тухайн хүмүүстэй тулж харьцахгүй юм байна.

Одоогийн байдлаар тус буудалд гэр бүлийнхэндээ халдвар тараахаас сэргийлсэн хүмүүс болон халдвар голомтлон гарсан компанийн ажилчид байрлаж байгаа гэнэ. Буудлын маркетингийн менежер Петр Чабера “Seznam Zpravy”-д өгсөн ярилцлагадаа "Өчигдөр бид эхний зочдоо хүлээн авлаа. Ихэвчлэн дунд буюу дээд давхаргын хүмүүс үйлчлүүлж байна” гэж мэдээлжээ.