БНСУ-д томуугийн вакцин тариулсан 25 хүн нас барж, эмч нар вакциныг зогсоохыг уриаллаа

БНСУ-д томуугийн вакцин тариулсан 25 хүн нас барж, эмч нар вакциныг зогсоохыг уриаллаа

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 25 хүн нас баржээ. Өчигдөр /2020.10.22/тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэл хийхдээ вакцинд хамрагдсан 13 хүн нас барсан гэж мэдээлж байсан бол энэ тоо 24 цагийн дотор дахин нэмэгдсэн байна. Иймээс эмч нар вакциныг түр хугацаагаар зогсоохыг Засгийн газартаа уриалжээ. Харин тус улсын эрх баригчид вакциныг зогсоохоос татгалзаж, иргэдийн үхэл вакцинаас хамааралгүй гэж тайлбарласан хэвээр байна.

Тус улсын томуугийн эсрэг вакциныг дотоодын эм үйлдвэрлэгчид нийлүүлдэг. Амиа алдсан 25 хүний ​​10 нь “SK Bioscience” компанийн вакциныг, тав нь “Boryung, GC Pharma”-ын, нэг нь “Korea Vaccine”-аас, дөрөв нь “Sanofi” компанийн вакциныг хийлгэжээ. Урьд нь “Ltd. Boryung” компаниас вакцин хийлгэсэн иргэн нас барсан тухай мэдээлж байсан ч ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

БНСУ-д томуугийн ханиадны эсрэг вакцины хөтөлбөрийг аравдугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш 8.3 сая хүн вакцинд хамрагдсан бөгөөд үүнээс 350 орчим сөрөг хариу үйлдэл бүртгэгдсэн байна. Тус улсад улирлын томуугийн вакцинжуулалттай холбоотой хамгийн олон нас баралт 2005 онд зургаа бүртгэгдэж байжээ. 

Эх сурвалж: Guardian