Дуучин, жүжигчин Селена Гомес Лос Анжелес дахь зуслангийн байшингаа 2.3 сая /6 тэрбум/ доллараар заржээ. Өдгөө 28 настай дуучин Гомес 1950 онд баригдсан тус байшингаа анх 2018 оны зургадугаар сард 2,7 сая доллараар үнэлж байсан юм. Гэсэн ч удалгүй үнээ бууруулж, 2,3 сая болгосон байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тэмдэглэгдсэнээр тус байшин өнгөрсөн баасан гарагт зарагджээ. Нэрт дуучны байшин нь дөрвөн унтлагын өрөө, дөрвөн ариун цэврийн өрөөтэй, ойролцоогоор 3433 квадрат метр талбайтай аж. Мөн тансаг гал тогоо, биеийн тамирын заал, бассейн, зочны өрөө, йогийн өрөөтэй гэнэ.