Бостон хотын Франклин паркийн амьтны хүрээлэнд 39 настай Кики гэдэг нэртэй эх горилл кесар хагалгаагаар төржээ. Кики жирэмсэнийхээ сүүлийн хугацаанд цус алдах хүндрэлтэй байсан тул түүнд аравдугаар сарын 14-нд яаралтай хагалгаа хийсэн байна. Энэ нь тус амьтны хүрээлэнд мэндэлсэн анхны эрэгтэй горилл болж байгаа юм. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн гэж амьтны хүрээлэнгийн эмч нар хэлжээ.
Эх сурвалж: BBC