Ливанд болсон дэлбэрэлтийн улмаас тус улсын иргэд хуучин парламентаа огцрохыг шаардаж, багагүй тэмцэл өрнүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун шинэ Ерөнхий сайдыг томилохоор парламентын гишүүдтэй уулзжээ.
Ливаны улс төр судлаачдын үзэж буйгаар лалын шашны тэргүүлэх улс төрч, Ерөнхий сайд асан Саад аль-Харириг дахин томилогдох хамгийн өндөр магадлалтай хүн үзэж байна.
Түүний эвслийн засгийн газар өнгөрсөн оны сүүлээр эрх баригч элитийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр унасан юм. Гэсэн ч Барири ба Персийн булангийн орнуудтай удаан хугацаанд уялдаа холбоотой байсан Харири өөрийгөө улс орноо сэргээж чадах нэр дэвшигч гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: Reuters