Бразил үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын “Sinovac” компанид гарган авсан вакциныг ашиглахаар төлөвлөж байгаа талаараа саяхан мэдээлсэн. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаро өнөөдөр/2020.10.22/ Хятадаас вакцин авахгүй гэж мэдэгдлээ. Тэрээр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Бразилийн ард түмэн хэний ч туршилтын туулай болох ёсгүй. Миний шийдвэр бол Хятадаас вакцин худалдаж авахгүй байх явдал” гэжээ.
Бразилд улаан бурхан, шар чичрэг зэрэг өвчний тархалт их байдаг. Тиймээс эртнээс үндэсний дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлсээр ирсэн. Цаашдаа зөвхөн Бразилд үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэнэ хэмээн Ерөнхийлөгч Жаир Болсонаро хэллээ.
Эх сурвалж: Koreatimes