БНСУ-д томуугийн вакцинаас болж нас барсан хүний тоо 13-д хүрчээ

БНСУ-д томуугийн вакцинаас болж нас барсан хүний тоо 13-д хүрчээ

Өмнөд Солонгост томуугийн вакцины улмаас нас барсан хүний тоо 13-д хүрчээ. Өчигдөр/2020.10.21/ тус улсын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төвөөс томуугийн вакцинд хамрагдсан есөн хүн нас барсан талаар мэдээлсэн юм.

Нас барагсдын насны хувьд 17 настай нэг хүү байсан бол үлдсэн нь  70-80 насны суурь өвчтэй хүмүүс байсан аж. Гэхдээ эмнэлгийн байгууллага, болон тус улсын Засгийн газраас иргэдийн нас барсан шалтгааныг вакцинтай холбоогүй хэмээн мэдэгдсэн хэвээр байна. Өмнөд Солонгос өнгөрсөн сард 19 сая хүнийг үнэ төлбөргүй томуугийн эсрэг вакцинд хамруулах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар 13 сая хүн томуугийн вакцинд хамрагдаад байгаа юм.

Одоогоор 13 хүн учир битүүлгээр амиа алдсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Тус улсын Засгийн газраас “иргэдийн үхэл вакцинтай холбоогүй учир тайван байхыг” анхааруулж буй ч хүмүүс айдаст автаж, вакцинд хамрагдахгүй гэдгээ илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC