Өчигдөр АНУ-ын тагнуулын байгууллагын удирдлага шуурхай мэдээлэл хийж, "Иран, ОХУ-ууд нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөхийг завдаж байна" хэмээн мэдэгджээ.
Энэ талаар тус улсын Үндэсний Тагнуулын Газрын захирал Жон Рэтклиф:
"Зарим сонгогчийн бүртгэлийн мэдээллийг Иран, ОХУ олж авсан нь тогтоогдсон. Үүнийг гадны хүчнүүд худал мэдээлэл тараахад ашиглаж болзошгүй" гэсэн байна.
Ираны тал олж авсан мэдээллээ ашиглан Америкийн сонгогчдыг хагалан бутаргах зорилготой электрон шууданг явуулжээ. Ингэхдээ Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй Proud Boys бүлгийн нэрийн өмнөөс Ардчилсан намын сонгогчид руу өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн агуулгатай захидал илгээснийг тогтоожээ.
Харин Оросын талаас ийм оролдлого гараагүй ба сонгогчдын мэдээллийг ямар зорилгоор ашигласан нь тодорхойгүй байна хэмээн мэдэгдсэн байна.