Монголын ард түмний зүгээс цар тахлын хүнд үед БНХАУ-д хандивласан 30 мянган хонийг энэ сарын эхээр Замын-Үүд боомтод хүргэн, тусгаарлаад байсан билээ.
Тэгвэл тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж, яг одоо Монгол-Хятадын хилийн тэг зурвас дээр эхний 4000 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болж байна. Уг үйл ажиллагааг Хятадын олон улсын радио шууд дамжуулан үзүүлж байгааг та бүхэнд хүргэе.