БНХАУ өргөн, нарийн ямар ч царигаар явах боломжтой хурдан галт тэрэг бүтээжээ. Уг галт тэрэгний 400 км/цагийн хурдны хөдөлгүүр нь царигийг өөрчилдөг тул олон улсын төмөр замын системээр дамжин өнгөрөх хурдыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Гэвч одоогийн байдлаар уг галт тэрэг нь царигийн солиболцол дээр түр зогсож, тохирох шинэ боолтыг суурилуулж байж цааш явах тохиргоотой байгаа аж.
Бүх царигаар явдаг, хил дамнасан галт тэрэг бүтээх уг төслийг анх 2016 онд CRRC корпорацийн төрийн өмчит CRRC Changchun Railway Vehicles компани боловсруулжээ. Төслийг БНХАУ-ын засгийн газраас 5.2 тэрбум ам.долларын судалгааны буцалтгүй тусламж олгон дэмжсэн байна.
Энэхүү шинэ хурдны галт тэрэг нь –50 хэмийн хүйтнээс 50 хэмийн халуунд ажиллах боломжтой бөгөөд олон тооны эрчим хүчний эх үүсвэр ашиглаж, янз бүрийн улс орны төмөр замын стандартыг хангаж чадна хэмээн албаныхан мэдээлсэн байна.