Палеонтологич болох мөрөөдөлтэй 12 настай хүү Натан Хрушкин аавтайгаа хамт ууланд авирч байхдаа 69 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн олдворыг илрүүлжээ. Хүү энэ зун Канадын Альберта мужийн Бадлэндс дахь “Тахь” хэмээх хавцлаар аялж явахдаа хэсэгчлэн хадгалагдсан үлэг гүрвэлийн олдвор олсон аж.
Тус олдвор нь 69 сая жилийн өмнө амьдарч байсан, насанд хүрээгүй “humerus” хэмээх нугасан хошуут үлэг гүрвэл байжээ.
Натан CNN-д өгсөн ярилцлагадаа “Аав бид хоёр үдийн хоолоо идсэний дараа би ойролцоох толгод руу гарахаар явсан. Гэтэл яг хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг тодорхой хэлбэртэй үлэг гүрвэлийг ясыг олсон” гэжээ. Хүүгийн олсон олдворт үндэслэн тус бүс нутгийн палеонтологичид хоёр сар орчим ажиллаж, 3-4 настай залуу адросаврын 30-50 орчим ясыг илрүүлсэн байна. Тус бүс нутгаас үлэг гүрвэлүүд байсныг нотлох маш олон олдвор илэрдэг аж.
Эх сурвалж: CNN