АНУ-ын Аризона мужид байдаг эртний чулуужсан ойн цэцэрлэгт хүрээлэнгээс 220 сая жилийн настай өвөрмөц хэвлээр явагчдын төрөл зүйлийг илрүүлжээ.
Дадлагажигч палеонтологичид олдворыг илрүүлсэн бөгөөд тус хэвлээр явагч нь үлэг гүрвэлээс өмнө үүссэн, модонд амьдардаг байсан гэнэ. Энэ төрлийн хэвлээр явагчдыг “Скайбалоникс скаптер” гэж нэрлэн дрепанозаврын бүлэгт оруулдаг байна. Харин дадлагажигчдын илрүүлсэн төрөл нь урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрөл аж. Шувуу шиг хошуутай, сарвуу шиг сүүлтэй тус хэвлээр явагчдыг эрдэмтэд “зохиомлоор зурсан мэт, ер бусын” хэмээн тодорхойлжээ.
Аризонагийн Чулуужсан ойгоос “Skybalonyx”-ийг нээснээр тус газар нь эртний амьтдын томоохон экосистем байсныг гэрчилж байна хэмээн судалгааны багийн ахлагч үзсэн байна.
Эх сурвалж: CNN