Энэ сарын 16-ны өдөр Парисын Сорбонны их сургуульд сургуулийн түүхийн багшийн толгойг тасдаж зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн этгээд 18 настай чечен гаралтай дунд ангийн сурагч болох нь тогтоогдсон билээ. Тус этгээд багшийгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл дээр исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн гэсэн шалтгаанаар хөнөөсөн юм. Хэргийн дараа цагдаа нар 11 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хэрэгт холбогдох долоон этгээдийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээрийн дунд амиа алдсан багшийг "хичээл дээр хүүхэлдэйн кино үзүүлсэн" гэж буруутган олон нийтийн сүлжээнд бичлэгийг нь байрлуулсан эцэг эхчүүд ч багтсан байна.
Энэхүү аллага Франц дахиныг цочирдуулж, “Charlie Hebdo” сэтгүүлийн халдлагын хэргийг дахин хөндөхөд хүргэсэн юм. “Charlie Hebdo” сэтгүүлд 2015 онд Мухаммедийн шог зургийг нийтэлсний дараа "Аль-Каида" бүлэглэл сэтгүүлийн редакц руу халдаж байсан юм.
Дашрамд дурдахад, өнөөдөр Сорбонны их сургуулийг амиа алдсан багш Патигийн нэрэмжит болгох хүндэтгэлийн арга хэмжээ болж байна.
Эх сурвалж: Reuters